Валютын сангийнхан биднийг хорлож байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Валютын сангийнхан биднийг хорлож байна гэв

Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд үргэлжилж байна. Уул, уурхайн салбараас олох ашиг, инфляцийн өсөлтөнд нөлөөлж буй талаарх хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчдийг төлөөлөн оролцож буй эдийн засагч Н.Дашзэвэг эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг гаднаас ч шалтгаалж буй талаар саналаа хэлсэн юм. Тэрбээр “Олон улсын валютын сангийнхан “Монгол улсын инфляци ойрын үед 25 хувь хүртлээ өснө” хэмээн мэдэгдэж байна. Гэтэл энэхүү мэдэгдэл нь өөрөө инфляцийг хөөргөдөх нөлөөтэй. Дэлхийн банк Олон улсын валютын сангийнхан манай инфляцийг ийм өндрөөр өснө хэмээснээрээ Монголын эдийн засгийг хорлож буй хэрэг. Монгол улсын Засгийн газар байгалийн баялагтаа бялуураад бусад үйлдвэрлэл, тухайлбал ноолуурын үйлдвэрлэлээс орж ирэх орлогыг огт тооцохгүй байна. Манай ноолуурын орлого валютын үнийг тодорхойлох ч ач холбогдолтой. Алсдаа байгалийн баялаг нь нөхөн сэргээгддэггүй баялаг гэдгийг тооцох хэрэгтэй” гэлээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж