Веттел аваргаа хамгаалах аянд бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Веттел аваргаа хамгаалах аянд бэлэн

“Формула нэг”-ийн аваргын цомыг Red Bull багаас хүртсэн анхны нисгэгч болсон Себастьян Веттел аварга хамгаалах аянаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ жил 23 настай тэрбээр энэ спортын түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсон билээ. 2010 оны төгсгөлийн уралдаан болох Абу Дабид ганцхан хувийн боломжоо ашиглан аварга болж чадсан Веттел дараалан аварга болохын төлөө энэ улиралд уралдах юм. Гэвч бүх зүйл тухайн жилд тэдний машин ямар байхаас шалтгаалдаг. Тийм ч учраас тэдний шинэ машин бусадтай харьцуулахад ямар байгааг эхлээд харах нь зүйтэй гэж хэдийнэ аваргын буурьтай ярилцлага телевизэд өгчээ. Арга ч үгүй юм. Энэ жил маш олон дүрмүүд өөрчлөгдөн шинэчлэгдсэн, бас хуучнаа сэргээсэн. KERS “Формула нэг”-т эргэн ирж байгаа бол арын далавч хөдөлгөөнтэй болсон нь цоо шинэ зүйл бөгөөд хорхойтнуудын сонирхлыг ихээр татаж байгаа юм. Веттел арын далавчийг ийнхүү өөрчилсөн нь дэлхийн аваргын үр дүнд сонирхолтойгоор нөлөөлөх болно гэсэн байна. Өнгөрсөн жил таван уралдаанд түрүүлж, түүнээс гадна таван удаа шагналын тавцанд гарсан Герман эр хэдийгээр аварга хэмээх хүндэтгэлтэйгээр энэ улиралд зам дээр гарах ч бусдаас давуу талтай гэж үзэхгүй байгаа ажээ. Тэрбээр нэг дугаартай уралдах ч энэ бол өнгөрсөн жилийн амжилт, энэ жил маш хүнд уралдаанууд болно гэдгийг онцолсон байна. Энэ жилийн дэлхийн аварга Бахрейнд нээлтээ хийх ёстой байсан ч тухайн орны дотоод нөхцөл байдлаас шалтгаалан гран-приг цуцалж, улмаар энэ сарын сүүлээр Австралийн Мелбурнд нээлтээ хийхээр болсон. Гэхдээ зун Бахрейныг нөхөж хийх талаар зарим нэг мэдээллүүд гарч эхлээд байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж