Сэтгүүлчид 60 жилээ тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид 60 жилээ тэмдэглэж байна

Энэ өдрүүдэд Монголын сэтгүүлчдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр 14.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал,  14.30 цагаас “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн дээжээс их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхим болон номын сангуудад хүлээлгэн өгч бэлэглэх ёслолын ажиллагаа болно.
Харин маргааш Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн төв номын санд “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн нээлт, Улсын драмын эрдмийн театрт баярын хурал, МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамц нарын нэрэмжит шагнал, МСНЭ-ийн уран бүтээлийн нэрэмжит шагнал гардуулах ёслол, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон хүндэтгэлийн концерт зэрэг болох юм байна. Ирэх бямба гаригт “Сэтгүүлчдийн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх тулгамдсан зорилт” сэдэвт сургалт МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болж нийслэл, 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл оролцох ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж