
Харин маргааш Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн төв номын санд “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн нээлт, Улсын драмын эрдмийн театрт баярын хурал, МСНЭ-ийн дээд шагнал Ж.Цэвээн, Д.Бодоо, Ц.Намсрай, М.Цэрэнжамц нарын нэрэмжит шагнал, МСНЭ-ийн уран бүтээлийн нэрэмжит шагнал гардуулах ёслол, сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон хүндэтгэлийн концерт зэрэг болох юм байна. Ирэх бямба гаригт “Сэтгүүлчдийн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх тулгамдсан зорилт” сэдэвт сургалт МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болж нийслэл, 21 аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл оролцох ажээ.
Д.ОЮУН