Хишигбатын Эрдэнэт-Од

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Хишигбатын Эрдэнэт-Од

Нэр: Хишигбатын Эрдэнэт-Од
Төрсөн огноо: 1975.07.07
Иргэншил: Монгол Улс
Спортын төрөл: Жүдо бөх
Барилддаг жин: 57
Гэр бүл: Нөхөр, охины хамт амьдардаг.
Спортын карьер: 2008 онд зодог тайлсан.

Хишигбатын Эрдэнэт-Од нь 1988 оноос эхлэн 22 жилийн турш жүдо бөхөөр хичээллэхдээ эмэгтэй жүдочдын төдийгүй Монголын эмэгтэй тамирчдын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх дээд амжилтуудын анхдагч болж, их спортын түүхэн дэх дэлхийн шилдэг тамирчдын нэгд зүй ёсоор тооцогдож ирсэн билээ. Монголын спортын түүхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнд 16 жил дараалан түрүүлсэн тамирчин цорын ганц байдаг нь гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од юм.

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг Монголын эмэгтэй тамирчдаас олимпийн наадмаас бусад буюу тив, дэлхийн болон олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд хамгийн олон  жил тогтмол, өндөр амжилт гаргасан гэдгийг Монголын спортынхон нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Одоогоос  20 жилийн өмнө Монголд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулагдахад анхны тамирчин нь байсан тэрбээр энэ хугацаанд жүдо бөхөөс огтхон ч хөндийрөлгүй үнэнчээр хичээллэж, олимпийн наадамд эх орныхоо нэрийн өмнөөс дөрвөн удаа оролцон, манай эмэгтэй жүдочдын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн цорын ганц хүрэл медалийн эзэн болж, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын цорын ганц эмэгтэй жүдоч юм.

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын самбо бөхийн төрөлд дэлхийн таван удаагийн аварга болж, самбо бөхийн дэлхийн аваргаас нийт 10 медаль /5  алт, 3 мөнгө, 2 хүрэл/ хүртсэн амжилтыг өдгөө өөр тамирчин давтаагүй байгаа нь түүний Монголын спортод үлдээсэн түүхэн бахархал, амжилтуудын нэгэн үзүүлэлт юм.

Х.Эрдэнэт-Од нь 1998 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэж байсан бол түүнээс хойшхи 12 жилийн хугацаанд гаргасан голлох амжилтууд тухайлбал,  2005 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн хүрэл медаль, 2001-2004 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн дөрвөн алтан медаль гэхчлэн дурьдаж болох тив, дэлхийн хэмжээний олон амжилтыг төр засгийн зүгээс үнэлээгүй өнгөрсөн байдаг юм.

ГАВЬЯА ШАГНАЛ:

•    Монгол Улсын Гавьяа тамирчин /1998 он/
•   Монгол Улсын шилдэг тамирчин /1997, 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005/
•    МҮОХ-ны “Бөртэ чоно” тэргүүн дээд шагнал /2005 он/
•    Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга /1998 он/
•    “Зууны шилдэг 10 жүдоч” шагнал /МЖБХ/
•    “Шилдэг жүдоч” шагнал /2005, 2008 он/
•    ОУОХ-ны 40  жилийн ойн медаль
•    БТС-ын хөдөлгөөн үүссэний 70 жилийн ойн медаль
•    “Самбо бөхийн алдар-Алтан од” медаль

СОНГУУЛЬТ АЖИЛ:

•    Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
•    “Эмэгтэйчүүдэд жүдо хөгжүүлэх зөвлөл”-ийн гишүүн
•    МҮОХ-ны гишүүн
•    “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын Удирдах зөвлөлийн гишүүн
•    “Спорт ба эмэгтэйчүүд” сангийн Гүйцэтгэх захирал

АМЖИЛТЫН ТОВЧООН /Жүдо бөх/:

Х.Эрдэнэт-Од нь Монголын жүдочдыг төлөөлөн “Барселон-1992”, “Сидней-2000”, “Афин-2000”, “Бээжин-2008” олимпийн дөрвөн удаагийн наадамд оролцож байв.

Алтан медаль:

•    Жүдо бөхийн Ахмадын дэлхийн аварга /2010 он/
•    Монгол Улсын 16 удаагийн аварга /1993-2008 оны хугацаанд тасралтгүй/
•    Азийн спортын наадмын аварга /1998 он/
•    Ази тивийн аварга /2001 он/
•    Ази тивийн аварга /2005 он/
•    “Дэлхийн цом”-ын аварга /2007 он/
•    “Дэлхийн супер цом”-ын аварга /2008 он/
•    “Korea open” гранпри тэмцээний аварга /2006 он/
•    Жандасовын нэрэмжит ОУ-ын тэмцээний аварга /1998 он/
•    Макаогийн ОУ-ын тэмцээний аварга /2006 он/
•    Монголд болсон ОУ-ын тэмцээний аварга /1991 он/
•    Улаанбаатар хотын 3 удаагийн аварга

Мөнгөн медаль:

•    Азийн АШТ-ий мөнгөн медаль /2000 он/
•    Азийн АШТ-ий мөнгөн медаль /2003 он/
•    Азийн АШТ-ий мөнгөн медаль /2004 он/
•    “Cano cup” ОУ-ын тэмцээний мөнгөн медаль /2007 он/

Хүрэл медаль:

•    Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль /2005 он/
•    Багийн ДАШТ-ий хүрэл медаль /2007 он/
•    Дэлхийн Оюутны “Универсиад” наадмын хүрэл медаль /1999 он/
•    Азийн спортын наадмын хүрэл медаль /2003 он/
•    Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль /1991 он/
•    Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль /2007 он/
•    Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль /2008 он/
•    Зүүн Азийн наадмын хүрэл медаль /2001 он/
•    Зүүн Азийн наадмын хүрэл медаль /2006 он/
•    Олон улсын гранпри тэмцээний хүрэл медаль /2000 он/
•    Жүдо бөхийн супер гранпри тэмцээний хүрэл медаль /2003 он/

АМЖИЛТЫН ТОВЧООН /Самбо бөх/:

Алтан медаль:

•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /1997 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2001 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2002 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2003 он/
•    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль /2004 он/
•    “Дэлхийн цом”-ын аварга /1998 он/
•    “Дэлхийн цом”-ын аварга /1999 он/
•    Ази тивийн аварга /2002 он/
•    Ази тивийн аварга /2005 он/
•    Олон улсын тэмцээний хошой аварга
•    Монгол Улсын 10 удаагийн аварга

Мөнгөн медаль:

•    ДАШТ-ий мөнгөн медаль /1990 он/
•    ДАШТ-ий мөнгөн медаль /1999 он/
•    ДАШТ-ий мөнгөн медаль /2007 он/
•    ААШТ-ий мөнгөн медаль /1996 он/
•    ААШТ-ий мөнгөн медаль /1997 он/
•    ААШТ-ий мөнгөн медаль /1998 он/

Хүрэл медаль:

•    ДАШТ-ий хүрэл медаль /1998 он/
•    ДАШТ-ий хүрэл медаль /2005 он/
•    Азийн цомын тэмцээний хүрэл медаль /1996 он/
•    Азийн цомын тэмцээний хүрэл медаль /1998 он/
•    Азийн цомын тэмцээний хүрэл медаль /2002 он/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж