Г.Отгонцэцэг Шубирад тохирсонгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг Шубирад тохирсонгүй

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг “Хувьсал” продакшны 10 жилийн ойд зориулан дахин тоглож буй “Шөнө дундын бүжиг” драмын жүжигт Шубирад тоглож байгаа. Тэрбээр тоглолтын өмнө “Өмнө нь энэ дүрийг У.Уранчимэг эгч бүтээж байсан. Тиймээс би Шубирагийн дүрийг дордуулахгүй илүү сайн гаргахыг хичээж байна” хэмээн хэлж байв. Гэвч Г.Отгонцэцэг энэ удаад дүрээ хангалттай бүтээж чадсангүй. Тэрбээр У.Уранчимэгийн хаана ч хүрсэнгүй. У.Уранчимэг өмнө нь Шубирагийн дүрийг эршүүд, шийдэмгий бүсгүйгээр харуулж байсан бол Г.Отгонцэцэг дур булаам, энхрий ялдам болгон өөрчилжээ. Түүний жүжиглэлт цаанаа л нэг хуурамч байсан гэж үзэгчид сэтгэл дундуур байна. Дан залуу уран бүтээлчидтай хамтран ажилласан Г.Отгонцэцэг үзэгчдээс шүүмжлэл хүртэж, харин жүжигчин С.Болд-Эрдэнэ “Шөнө дундын бүжиг” жүжгийн аврагч болж хувирав.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж