
Бразилийн ерөнхийлөгч, хатагтай Дальма Руссеф өнгөрөгч мягмар гаригийн телевизийн өглөөний нэвтрүүлэгт оролцож, 2009 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэхээс өмнө хорт хавдар өвчин тусч, хэрхэн эмчлүүлснээ хүүрнэн яриснаас гадна телевиз үзэгчдэд зориулан бин хэрхэн хийхийг заасан юм байна.
Руссеф энэ оны нэгдүгээр сард Лула да Сильвагаас ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авч, Бразил улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр тодорсон ажээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг