Каддафи цэргийн дайралтаа эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Каддафи цэргийн дайралтаа эхлүүлжээ

Муамар Каддафи өнгөрөгч лхагва гаригт Ливийн зүүн хэсгийн бүс нутгийг эргүүлэн авахаар хуурай газар, агаарын цэргийн довтолгоо хийж эхэлсэн байна. Босогчид хүчин мөхөсдөж гадаадын цэргийн тусламж хүсэхэд хүрсэн ажээ.

Ливийн удирдагч босогчдын эсрэг хүчтэй суртал ухуулга явуулж, үндэсэрхэг үзлийг дэврээж байгаад барууныхан ихээхэн эмзэглэж эхэлжээ. Тэрээр гадаадын цэргийн хүчин Ливийн дотоод хямралд хөндлөнгөөс оролцож эхэлбэл “дахиад нэг Вьетнам” бий болно гэж сүрдүүлээд ийм нөцхөл байдал бий  болбол “их цус” асгарах болно гэсэн ажээ.

Каддафи Триполийн телевизийн шууд нэвтрүүлгээр үг хэлж, “Хэрэв АНУ, НАТО-гийн цэргийн хүчин Ливийн дотоод хэрэгт оролцож эхэлбэл мянга мянга ливичүүд амь насаа алдсан цуст дайн өрнөх болно” гэж мэдэгдсэн байна. Каддафи “нэг сая, хоёр сая бүр 3 сая хүнийг зэвсэглэхэд бэлэн байна. Дахиад нэг Вьетнам бий болгоно. Бид нарт юу болж байсан ч хамаа алга” гэсэн аж.

Засгийн газрын цэргүүд Триполи хотоос зүүн тийш 800 км-ийн зайтай орших Брега хотыг түр хугацаанд эзлэн авсан юм байна.

Босогчдын гол төв болж буй Бенгази хот дахь Ливийн Үндэсний Зөвлөл НҮБ-д хандан  африкийн хөлсний эргээдүүдийн эсрэг агаараас бөмбөгдөх тусламж үзүүлэхийг хүсчээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж