Франкфуртад америкийн цэргүүдийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Франкфуртад америкийн цэргүүдийг хөнөөжээ

АНУ-ын нисэх хүчний цэргийн хоёр нисэгчийн амь насанд халдаж хөнөөсөн хэрэг  ХБНГУ-ын Франкфурт хотод гарчээ. Нисэгчдийн амь насанд халдах үеэр өөр хоёр хүн хүндээр шархадсан байна. Энэхүү гэмт хэргийг косово гаралтай нэгэн залуу үйлджээ.

Франкфурт хотын цагдаагийн газрын мэдээлснээр тус хотод амьдардаг 21 настай косово залуу АНУ-ын цэргийн автобус руу гэнэт гал нээсний улмаас үүссэн бөгөөд гэмт хэрэгтнийг газар дээр нь баривчилсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан Ордонд шуурхай хэвлэлийн бага хурал хийж, америкийн цэргүүдийн амь насыг хөнөөсөн явдалд “харамсаж”, “дургүйцэж” буйгаа илэрхийлээд цэргүүдийн амь насыг хэрхэн хөнөөснийг нарийвчлан судлан тогтоох болно гэж мэдэгдсэн байна.

Германий канцлер Ангела Меркель америкийн цэргүүд халдлагад өртөж амь насаа алдсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд амь үрэгдсэн цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн ажээ.

АНУ-ын цэргийн нисэх хүчний олон тооны бааз Франкфурт хотод байрладаг бөгөөд Афганистан, Иракийн нутаг дэвсгэрт цэргийн үйл ажиллагаа явуулдаг аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж