Г.Отгонцэцэг СТА боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Г.Отгонцэцэг СТА боллоо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар нар хамтран Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Үл таних эмэгтэй” киноны нээлт өчигдөр “Өргөө” кино театрт боллоо. Энэхүү киноны нээлтийн үеэр тус киноны гол дүрд тоглосон драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Тэрбээр сүүлийн жилүүдэд драм төдийгүй дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирж байгаа залуу жүжигчин билээ. Хамгийн сүүлд тэрбээр “Хувьсал” продакшны “Шөнө дундын бүжиг” драмын жүжигт гол дүрийн Шубирагын дүрт тоглож байна. Шинэхэн соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэгт уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж