
Фрэнк Баклес хэмээх энэ дайчин дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончуудад олзлогдон гурван жилийн туршид олзлогсдын лагерт хүнд бэрх амьдрал туулан өнгөрүүлсэн тухай гэр бүлийн хүмүүс нь ярисан ажээ.
Амьд сэрүүн байх үедээ дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгсдийн дурсгалд зориулсан цогцолборыг Вашингтон хотод босгох талаар чармайн ажиллаж, зорьсондоо хүрч байсан нэгэн аж.
Ерөнхийлөгч Барак Обама түүний байгуулсан гавьяаг дурсан байгуулсан гавьяагаар нь бид “зоригжин” жинхэнэ эх оронч сэтгэл, хойт америкчуудын хийж гүйцэтгэх ёстой үүргийг суралцах ёстой юм” гэж Цагаан Ордоноос гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Фрэнк Баклес ид залуу цэрэг байх үедээ Англи, Франц улсын нутаг дэвсгэрт байлдаж явсан бөгөөд 1920 онд цэргийн албаа орхисон боловч 1941 онд цэргийн албанд дахин элсч, Филиппин улсыг зорин очсон боловч япончуудад олзлогдон 3 жилийн турш хоригдож байжээ.
1999 онд Францийн ерөнхийлөгч асан Жак Ширак түүнийг Легионий хүндэт одонгоор шагнасан бөгөөд 2008 онд тухайн үеийн ерөнхийлөгч асан Жорж Буш Пентагонд тусгай арга хэмжээ зохион байгуулж, түүний байгуулсан гавьяаг дурсан тэмдэглэж байжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг