Франц иргэнд халдсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Франц иргэнд халдсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Архангай аймгийн харьяат А.Цэрэннадмид Г.Батбаяр нар бүлэглэн 2008 оны наймдугаар сард  тус аймгийн нутаг дэвсгэр Тамирын голын Сангийн толгой гэдэг газарт аяллаар явж байсан Франц улсын иргэн Винсон Агатыг дээрэмдэж,  мөн хамт явж байсан эмэгтэйг хүчирхийлсэн хэргийг  прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэхээр тус аймгийн шүүхэд шилжүүлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2 буюу хохирогчийг тохуурхан дайжигнаж зовоон тарчлааж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан мөн Эрүүгийн хуулийн 147.2 дахь хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг бүлэглэж үгсэн тохиролцож дээрэмдсэн гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж