УИХ-ын гишүүн А.Тлейханы зөвлөхөд ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн А.Тлейханы зөвлөхөд ял оноолоо

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын нэр дээр хуурамч  албан тоот  үйлдэж , “Оюутолгой”, “Номин холдинг”, “MCS”, “Жаст” групп, “Мобиком” корпораци,  “Ган хийц”, “Очир ундраа” ХХК зэрэг байгууллагад  илгээж залилангийн хэрэгт татагдсан УИХ-ын гишүүн А.Тлейханы зөвлөх Ш.Айдост анхан шатны шүүхээс торгуулын ял оногдуулжээ. Тэрбээр өнгөрсөн онд “Шинэ Монголын хөгжлийн төлөө” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга бүхий хуурамч албан бичиг үйлдэж, “MCS” группээс гурван сая, “Жаст” группээс нэг сая төгрөг авсан нь  мөрдөн байцаалтын явцад нотлогдсон аж.  Дээрх албан бичигт дурдсан “Шинэ Монголын хөгжлийн төлөө” ТББ нь улсын бүртгэлгүй болох нь ч тогтоогдсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 буюу бусдаас их хэмжээний мөнгө залилсан,  тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн хэрэгт ийн зургаан сая төгрөгийн торгууль оноохоор шүүх  шийдвэрлэжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж