Нийтийн бүжгийн холбоо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Нийтийн бүжгийн холбоо байгуулагдлаа

Нийтийн бүжгийн спорт гэдэг талаас нь хүмүүст ойлгуулахыг чиглэсэн нэгэн холбоо байгуулагдаад үүд хаалгаа нээлээ.
Сүхбаатар аймгийн Нийтийн бүжгийн холбоо нэртэй уг байгууллага тэргүүлэгчдээрээ энэ оны анхны хурлаа хийн дүрэм журмаа батлан өнгөрсөн баасан гараг буюу хоёрдугаар сарын 26-нд анхныхаа нийтийн бүжгийг зохион байгуулсан ажээ.

Аливаа биеийн тамирын бусад спортын төрлийн нэгэн адилаар бүжиг ч бас хүнийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эм хэрэглэхгүйгээр эрүүлжих, бие бялдараа хөгжүүлэх, эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна. Мөн нийтийн бүжгийг сурч тогтмол хичээллэснээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн дунд биеэ хэрхэн авч явах, харилцааны соёлд суралцах, эерэг уур амьсгалыг бий болгодог гэхчлэн нэлээд олон давуу талтайгаас гадна нийтийн бүжиг нь зөвхөн биеийн тамир төдийгүй урлаг хэмээн үздэг  ажээ.

Аймгийн ИТХ-аас 2011 оныг Эрүүл мэндийг дэмжигч жил болгон зарласантай холбогдуулан Нийтийн бүжгийн холбоо үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж 7 хоног бүрийн тав дахь өдөр 36 хүртэл насныхны дунд, Бямба гараг бүр 35 дээш насныханд зориулж нийтийн бүжгийг тогтмол явуулж байхаар болжээ.
 Сонирхуулахад, энэхүү бүжгийн холбоонд элсэхийг хүссэн хүн сард ердөө1000 төгрөг төлөөд элсэх боломжтойгоос гадна өндөр настны, хосын гэх мэт хөнгөлөлт урамшууллыг 50 хүртэл хямдруулан эдлэх боломжтой гэнэ.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж