“Жазз” дасгалжуулагч Корбинтой шинэ гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

“Жазз” дасгалжуулагч Корбинтой шинэ гэрээ хийлээ

“Юта Жазз” баг дасгалжуулагч Тай Корбинтой олон жилийн гэрээ байгуулжээ. Энэ үйл явдал 23 дахь жилдээ тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Жерри Слоун гэнэт ажлаа хүлээлгэн өгснөөс нэг сар орчмын дараа болж байгаа юм. Гэхдээ гэрээний талаар албан ёсны хурал хийлгээгүй байна.

“Жазз” багийн удирдлагууд Корбинг багийнхаа цаашдын амжилттай салшгүй холбоотой гэж үзэж, түүнийг авч үлдэхээр шийдсэн нь энэ ажээ. Корбин 2004 оноос эхлэн тус багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Ингэснээр тус багийн түүхэн дэх долоо дахь дасгалжуулагч болж байна.

Жерри Слоуныг алдсанаар “Жазз” ерөнхийдөө маш том өөрчлөлт хийх шаардлагатай болсноо ойлгож, Дерон Уилльяамсыг “Нью Жерси Нэтс” баг руу явуулсан нь гэнэтийн үйл явдал байсан. Гэвч одоо тэд шинэ дасгалжуулагчтай, шинэ холбогчтойгоор тийм ч муу амжилт үзүүлээгүй.

Адриан Уожнаровскигийн мэдээлснээр бол “Юта Жазз” баг Корбинтой 2013 оныг дуустал гэрээг хийсэн бөгөөд 2013-2014 оныг цуцлах эрхтэйгээр нэмэлт оруулж өгчээ. Ингэхээр гэрээний дагуу ямартай гурван жил дасгалжуулагч хэвээр байх нь.
Гэхдээ амжилт үзүүлэхгүй бол гэрээ хийгээд хоёр сар болохгүй халагддаг ч тохиолдол бий.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж