Бямба гаригт 25 нас хүрэх Брувер уг нь “Сан Антонио”, “Бостон” зэрэг багуудаас санал авсан ч “Даллас”-ыг илүүд үзсэн байна. Энэ улиралд 8,6 оноо, 1,5 бөмбөг таслалтыг дунджилж байгаа залуу “Даллас”-т тоглох минут илүү олдох боломжтой гэж үзээд сонгосон нь ойлгомжтой. “Сан Антонио”, “Бостон”-гийн хувьд NBA-ын шилдэг тоглогчид түүний байрлал дээр байгаагаас гадна сэлгээний тоглогчтой нь минут булаацалдах шаардлагатай тулгарах байсан билээ.
“Даллас” ямартай ч хамгаалагчийн байрлал дээр хамгаалалт сайтай тоглогч авч, бүрэлдэхүүнээ сайжрууллаа. Брувер Кармело Антонигийн солилцоогоор “Миннесота Тимбервулвес” багийг орхиж, “Нью-Йорк”-т ирсэн ч түүнийг багтаа үлдээлгүй чөлөөт агент болгосон билээ.
Харин “Даллас”-тай нэгдэж, өрнөд бүстээ эргэн ирж байгаа нь энэ юм.