Цагдаа нар хэрэгтэйгээ танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Цагдаа нар хэрэгтэйгээ танилцаж байна

Долдугаар сарын 1-ны гэх тодотголтой 2008 оны  сонгуулийн  дараахь үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан  Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ. Уг хэргийг шүүхэд шилжсэн гэсэн мэдээлэл зарим сонин хэвлэлээр гарсныг албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн удирдагуудад холбогдох хэргийн  мөрдөн байцаалт дуусч байгаа. Яллагдагч, сэжигтнүүд хавтаст хэрэгтэйгээ танилцаж байна. Шүүхэд шилжсэн гэх мэдээлэл ташаа” гэсэн тайлбар өгч байна.  Уг хэргийг  Улсын ерөнхий прокурорын тушаалаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  сэргээн шалгаснаас хойш хэргийн зүйлчлэл нь өөрчлөгдөж,  зургаан хүнийг нэмж сэжигтнээр тооцон шалгаж буй тухай мэдээллийг манай сайт тухай бүрт нь мэдээлж байсан билээ. Сануулахад  уг хэрэгт 2008 онд Эргүүл хамгаалалтын газар  ажиллаж байсан дэслэгч Л.Ганболд, хурандаа н.Мягмаржав, тусгай үүрэг гүйцэтгэгч н.Мандах,  хошууч н.Мөнхбат, их эмч н.Тунгалаг нарт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж