Гал түймрийн улмаас гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Гал түймрийн улмаас гурван хүн нас баржээ

Энэ сарын 2-оос 3-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн IV хороо, Цэргийн хотхоны дэргэдэх задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн очиход иргэн А-гийн 3х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийг улмаас  64 настай  эрэгтэй,  50-55 орчим насны эмэгтэй, 40 орчим насны  эрэгтэй нийт гурван хүн нас барсан байв. Аврагч, гал сөнөөгчид  талийгаачдын цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч ажиллав. Нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг цагдаагийн мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулд нийт найман хүн харамсалтайгаар амь насаа алдсан бол аврагч, гал сөнөөгчид 138 хүний амь насыг гал түймрийн аюулаас аварчээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж