Залуу малчдыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Залуу малчдыг дэмжиж байна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т Сэлэнгэ аймгийн Орхон сумын 10 залуу малчин өрх  хамрагдаж, амьдрал ахуйгаа дээшлүүлжээ.

Малчин залуусын амьдралтай газар дээр нь очиж танилцсан Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилтнууд  хөтөлбөр хангалттай сайн хэрэгжиж байна гэж дүгнэсэн байна.  Хөтөлбөрт хамрагдсан өрхүүд бизнес төлөвлөгөө боловсруулж, өрхийн хөгжлийн хөтөлбөртэй болсноос гадна  сүү, цагаан идээ  боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, ногоо даршлах,нөөшлөх зэрэг бизнесийн сургалтанд тогтмол хамрагддаг байна. Хөтөлбөрийн зүгээс таван өрхөд  73 үхэр, 71  орхон үүлдрийн хонийг хувийн өмчид нь шилжүүлсэн батламж олгосон байна. Малжуулах төсөлд нийтдээ 18,5 сая төгрөг зарцуулаад байгаа аж.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж