Фидель Кастро ажлаа орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Фидель Кастро ажлаа орхилоо

Фидель Кастро сүүлчийн удирдах тушаалаа орхиж байна. Эх сурвалж: AP Photo/ Roberto Chile

Фидель Кастро Кубын коммунист намын нэгдү­гээр нарийн бич­гийн даргын тушаалаа  орхиж байна. Тэр тушаалд нь түүний бага дүү, өмнө нь ерөнхийлөгчийн тушаалыг нь өвлөн авсан Рауль Кастро суух юм. Фидель Кастрогийн энэ үйлдэл нь түүний улс төрийн карьер албан ёсоор дуусч байна гэсэн үг юм. Мөн ах, дүү хоёрыг хэн удирдлагад орлох вэ гэдэг асуултад хариулт болох ёстой.

Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн даргаас огцорно. Тэр нь ирэх дөрөвдүгээр сард коммунистууд нь Улс төрийн товчоогоо шинэчлэх үеэр ил болох бололтой. Намд ойр эх сурвалжаас авсан мэдээндээ үндэслэн 84 настай Фидель намын нэгдүгээр нарийн бичгийн даргын ихэнх үүргийг шилжүүлсэн бөгөөд одоо тушаалаа л авч үлдсэн гэж Reuters дамжуулжээ. Коммунист намд Фиделийг түүний бага дүү Рауль орлон үлдэх бөгөөд ах нь 2008 онд түүнд ерөнхийлөгчийн тушаалаа өгч байсан үйлдэл давтагдах ажээ.  Фидель Кастро намын тушаалаа өгнө гэдэг нь ойлгомжтой байсан ч экс-ерөнхийлөгч түүнийг лидерээр үлдээх сонирхолтой өөрийн талынхан ихтэй хэвээр байгаа.  Reuters-ийн эх сурвалжийн хэлснээр ийм байдал гарахгүй гэнэ. Түүнд зориулсан ямар нэгэн шинэ тушаал л гаргахгүй бол Фиделийг үлдээх талын асуудал байхгүй ажээ.

Кубын дараагийн ерөнхийлөгч огт өөр овогтой байна

Сүүлийн жилүүдэд Фидель Кастро олны өмнө ховорхон гарч улс төрийн мэдэгдэл хийж ярихгүй байгаа. Харин орон нутгийн сонинд улс төрийн чухал сэдвээр нийтлэлээ гаргаж байгаа юм. Коммунист намын лидерээс явж буй нь түүний улс төрийн карьерт төгсгөл албан ёсоор ирлээ гэсэн үг юм. Хамгийн сүүлчийнхээ удирдах тушаалаас огцорох нь 49 жилийн турш захирч ирсэн аралд засаг солигдох бэлгэдлийн алхам болох ёстой. Үүний зэрэгцээ Кубын дээд удирдлагын хүрээнд ах дүү хоёроос өөр Кастрогийн гэр бүлийн төлөөлөл байхгүй юм. Тушаал дэвшиж байгаа Рауль Кастрогийн чөлөөлж буй хоёрдугаар нарийн бичгийн даргад огт шинэ нэр овогтой хүн гарч ирнэ. Ийм зүйл 1965 онд байгуулагдсан намын түүхэнд анх удаагаа  гарч байна. Олон улсын ажиглагчид ба нутгийн хүмүүс намын удирдлага солигдсноор ямар хүн ах дүү хоёрыг солин гарч ирэх вэ? 1959 оны хувьсгалаар засаг авсан хөгшин удирдагч нарыг хэн орлох вэ? зэрэг асуудалд хариу ирнэ гэсэн хүлээлттэй байна.

Куба маягийн шинэчлэл

Фидель Кастрогийн зайлалт нь түүний дүүгийн зарласан Кубын эдийн засгийн өөрчлөлтөд тус болж магадгүй.  Рауль Кастро 2010 онд эдийн засгийн эрс шинэчлэлийн хөтөлбөрийг санал болгон зарлахдаа жижиг, хувийн өмчид сөргөөр хандаж байсан өнгөрсний алдаагаа коммунист нам засч залруулах хэрэгтэй гэсэн байв. Ингээд Кубын Засгийн газар ажил хэрэгч үйл  ажиллагааны төрлийг зөвшөөрсөн жагсаалтаа нэлээд өргөжүүлжээ. Хувийн бизнесийг зөвшөөрч зохицуулах хууль зүйн баримтуудыг баталгаажуулсан байв. Эдийн засгийн шинэчлэлийг ирэх дөрөвдүгээр сард сонгогдох коммунист намын Төв хороо тэргүүлэх чиглэлээ болгоно.
           

Куба дахь Кастрогийн дэглэм


Рауль Кастро (зурагт баруунаас) том ахыгаа намдаа орлоно. Эх сурвалж: AP Photo/ CRISTOBAL HERRERA

Фидель Кастрогийн удирдсан хувьсгалчид 1959 оны нэгдүгээр сард Батистагийн дарангуйллыг унаган Кубын засгийн эрхэнд гарч иржээ. Ингээд Кубын Засгийн газар зүүний чиглэлийнх байгаад дараа нь социализм байгуулах замд оржээ. Кубад хууль ёсны цорын ганц улс төрийн нам нь 1965 онд байгуулагдсан Коммунист нам юм.  В январе 1959 года революционеры под предводительством захватили власть на Кубе, свергнув диктатуру Батисты. В результате власть на Кубе получило правительство «левой» ориентации, которое затем склонилось на путь строительства социализма. Единственной легитимной политической партией на Кубе является созданная в 1965 году Коммунистическая партия. Фидель Кастро цуврал мэс засалд орсныхоо дараа 2008 оны хоёрдугаар сард Кубын ерөнхийлөгчийн тушаалаа төрсөн дүүдээ өгчээ. Рауль Кастро засгийн эрх аваад иргэдийнхээ аж амьдралын төвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн эдийн засгийн шинэчлэл хийнэ гэж зарласан юм.

Кубын хувьсгал түүхэнд үлдэж байна

Тухайн цагтаа Фидель Кастро засагт гарч ирсэн хувьсгалт үйлдэл өнөөдөр тэнд боломжгүй гэж Америкийн сэтгүүлч хэлж байна. Эх сурвалж: AP Photo

Арабын орнуудад үймээн гарч эхэлсний дараа тийм маягаар Кубад засаглал солигдох боломж байгаа юу гэсэн санаа оноо барууны хэвлэл мэдээллээр нэлээдгүй гарсан юм.

Americas Quarterly гэх улс төрийн сэтгүүлийн тоймч Кристофер Сабатини хувьсгал өнөөдөр Кубад гарах боломж байхгүй гэв. Үүний шалтгаан нь Латин Америкийн энэ оронд хандах Америкийн бодлого гэнэ. Сэтгүүлчийн бичсэнээр Тунис, Египетийн хувьсгалыг  ардчилсан эрмэлзэл ба АНУ-ын буянаар тэр ард түмэнд нэвтэрсэн техникийн хэрэгсэл хийлгэсэн ажээ. Эрх чөлөөний аралд бол байдал огт өөр. Сабатиннийн тэмдэглэснээр 161 оноос хойш АНУ-ын уг аралд тавьсан хориг арга хэмжээ нь энэ орны хүн амыг мэдээллийн тусгаарлалтад оруулж орчин үеийн холбооны хэрэгслийн гачигдалд авчирсан байна.



Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж