Хамгийн хүйтэн нь -46 хэм, дулаан нь 21,1 хэм хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хамгийн хүйтэн нь -46 хэм, дулаан нь 21,1 хэм хүрчээ

Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан  мэдээгээр өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд хамгийн их буюу  20.9 мм  тунадас Баян-Өлгий аймгийн Булган суманд орсон байна. Харин хамгийн их температур Өмнөговь аймгийн Даланзадгад суманд тохиосон байна. Даланзадгадад 21.1 хэм хүрч дулаарчээ. Гэтэл Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -46 хэм хүрч хүйтэрсэн нь гуравдугаар сарын хамгийн хүйтэн өдрүүдээр бүртгэгджээ. Цасан бүрхүүлийн хувьд Ховд аймгийн Үенч суманд 61 см цастай байгаа нь хамгийн зузаанд тооцогдож байна. Салхи Говь-Алтай аймгийн Бугат сум, Өмнөговь аймгийн Булган суманд 40 м/сек хүрсэн нь хамгийн их хурдтай нь байжээ.
Д.Цэц
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж