Дэлхийн тэргүүн теннисчин тоглоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн теннисчин тоглоход бэлэн

Нэгдүгээр сард болдог Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэн дараалсан дөрвөн их дуулга хүртэх мөрөөдлөө гэмтлээс болж алдсан Дэлхийн чансааны тэргүүн эргэн ирж байна. Түүний оролцоох эхний тэмцээн нь Дэвисийн цомын тэмцээн болж байгаа юм. 100 дахь удаагийн Дэвисийн цомын тэмцээний эхний шатны тоглолтууд энэ сарын 4-6 өдрүүдэд явагдах хуваарьтай байгаа. Дэлхийн чансааны гурав дахь баг Испани эхний шатны тоглолтоо Бельгийн эсрэг хатуу хучилттай коурт дээр хийх болно. Гэмтлээ эдгээн сайтар амарсан Рафа багийн анд Фернандо Вердаско, Фелишиано Лопез, Давид Фэрэр нартай нэгдэн бэлтгэлдээ гараад байна. Дэлхийн тэргүүн тэннисчний хувьд баасан гаригт ганцаарчилсан төрлийн тоглолтыг хийх юм. Түүний учраа нь дэлхийн чансааны 51-рт эрэмблэгдсэн Бельги тэннисчин Х.Авьер Маллис байх бөгөөд эзэн орны тэннисчдээс ганцаараа чансааны эхний 100-д багтсан тэннисчин юм. Гэмтлээс эргэн ирэх үргэлж хэцүү байдаг тухай Рафа бэлтгэлийн үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн бөгөөд бүхнийг даван туулах болно гэжээ. Түүний дараагийн тэмцээн нь ирэх долоо хоногт нээлтээ хийх АТР холбооны 1000-ын чансаатай Парибас опен тэмцээн байх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж