Үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрчээ

БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн Вэн Жибао жил бүр зохион байгуулдаг иргэдтэй цахим сүлжээгээр хийсэн ярилцлагынхаа үеэр Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь эдийн засагт тогтвортой байдлыг авчирч байгаа юм гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр бол жил бүр дунджаар 7.5 хувийн өсөлттэй байдаг үзүүлэлт 7 хувь болж буурахаар байгаа нь үнийн хөөргөдлийг “хазаарлана” гэж үзэж байгаа юм байна.  
Хятадад инфляци албан мэдээгэр бол 5 хувьд хүрч байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар нэмэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа юм байна. Өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт 10.3 хувьд хүрэн тус улсыг хамгийн түргэн өргөжижи буй эдийн засаг бүхий орон болгосон билээ. Гэвч хүзүүгээр татсан энэ өсөлт нь хүнс болон байр сууцны үнийн өсөлтийг дагуулж иргэдийн амьжиргаанд болон тэр ч байтугай нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж байгааг Вэн Жибао хүлээн зөвшөөрсөн гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж