”Евро-2012”-ын тасалбар худалдаанд

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

”Евро-2012”-ын тасалбар худалдаанд

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн спортын томоохон үйл явдлын нэгд яах аргагүй буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ордог билээ. 2012 онд буюу ирэх жил Польш-Украин улсуудад энэ нэр хүнтэй тэмцээн зохион байгуулагдах бөгөөд Европийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини гуравдугаар сарын 1-ний өдрөөс буюу өчигдрөөс тус тэмцээний тасалбар худалдаанд гарч эхэлснийг албан ёсоор зарласан юм. Энэ тасалбарыг зохион байгуулагч Польш-Украин улсуудад өчигдрөөс эхлэн нэгэн зэрэг худалдаалж эхэлсэн юм.

Энэ чухал үйл явдалтай холбоотойгоор Европийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн ноён Мишель Платини Польш улсад хүрэлцэн ирсэн байна. Варшав хотын төвд байрлах одон оронч Николай Коперникийн нэрэмжит шинжлэх ухааны төвд ноён Платни албаны хүмүүсийн хамтаар мэдэгдэл хийсэн бөгөөд сугалаанд ялсан дөрвөн азтанд тэмцээний тасалбарыг нь гардуулан өгчээ. Тэмцээн эхлэхээс 15 сарын ийнхүү тэмцээний тасалбар худалдаанд гарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл Дэлхийн 161 орны 600 мянган гаруй фанатууд цахим хуудсаар дамжуулан тасалбар захиалсан байна.

Тэмцээний үер 1,2 мянга орчим тасалбар худалдах бөгөөд үүний 85 хувь нь үзэгчдийн гар дээр очих бол үлдсэн хэсэг нь тэмцээнд оролцох 16 улсын хөлбөмбөгийн холбоо болон Европийн хөлбөмбөгийн холбооны мэдэлд очих юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж