3500 сурагч шалгалтын бүртгэлдээ хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

3500 сурагч шалгалтын бүртгэлдээ хамрагджээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд 3500 гаруй сурагч бүртгүүлжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 22-нд дуусах бөгөөд  сурагчид нийт 10 хичээлээр шалгалт өгөх аж. Нэг сурагч хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн нэг л батламжтай байх юм байна.  “Энэ жил элсэлтийн шалгалтын тест нээлттэй болж санамсаргүй түүврийн аргаар явагдах учраас манай төвөөс гаргаж байгаа тестийг хийж гүйцэтгэсэн хүүхэд элсэлтийн шалгалтанд сайн дүн авч чадна. Тестийн эмхтгэл өчигдөр гарах байсан боловч хэвлэлтэнд алдаа гарсан. Ирэх долоо хоногт тестийн номыг орон нутагт тараах болно. Аймгууд захиалга өгсний дагуу тарааж байгаа”  гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбат хэллээ. Одоогоор зарим аймаг тестийн номын захиалга өгсөн байгаа гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж