Ш.Лувсанвандангийн нэрэмжит уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Ш.Лувсанвандангийн нэрэмжит уралдаан болно

Монгол хэл шинжлэлийн тэнхмийн дэргэдэх “Язгуур” клубээс Ш.Лувсанвандан багшийн мэндэлсний 101 жилийн ойд зориулан оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион явуулах гэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд  Улаанбаатар хот дахь их дээд сургуулиудын хэлний салбарын оюутнууд “Монгол хэл шинжлэлийн асуудлууд” сэдвээр хамрагдан илтгэл тавин оролцох юм байна. Хурал  хоёр үе шаттай явагдах бөгөөд энэ сарын 15-н хүртэл эхний шатанд өрсөлдөх илтгэлүүдийг МУИС-ийн  хичээлийн хоёрдугаар байрны гуравдугаар давхарт Академич Ш.Лувсанвандан агсны нэрэмжит Монгол хэл шинжлэлийн тэнхимд хүлээн авах аж. Харин энэ сарын 24-нд хоёрдугаар шатны шалгаруулалт болох бөгөөд эхний шатнаас шалгарсан арван илтгэгч өрсөлдөх юм байна.  Тус эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдээс  нэг, хоёр, гуравдугаар байр болон тусгай байрын эздийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулах аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж