А.Төмөр-Очир “Тусгаар тогтнолын цом”-ын эзэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

А.Төмөр-Очир “Тусгаар тогтнолын цом”-ын эзэн болжээ

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Тусгаар тогтнол цом" яруу найргийн наадам өчигдөр боллоо. Уг наадамд 30 гаруй яруу найрагч эх орон, тусгаар тогтнолын сэдвээр шүлгээ уншиж өрсөлдсөн юм. Наадмын тэргүүн шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Төмөр-Очир хүртлээ. Тэрээр Сүхбаатар аймагт аж төрж, уран бүтээлээ туурвидаг нэгэн юм. "Тусгаар тогтнол цом" наадмыг ардын уран зохиолч Т.Галсан тэргүүтэй долоон шүүгч шүүн явуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж