Sony Ericsson-ийн ухаалаг Walkman смартфон

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Sony Ericsson-ийн ухаалаг Walkman смартфон

Sony Ericsson компани Walkman брэндийн өнгө төрхийг шингээсэн цоо шинэ загварын смартфоныг үйлдвэрлэх гэж байна. Walkman брэндийн ухаалаг смартфон тун удахгүй гарах бөгөөд функцийн хувьд энэхүү смартфоныг ашиглахад маш хялбар дөхөм байхаар хийж байгаа бололтой.

Одоогийн байдлаар Walkman гар утасны гадаад үзэмж, үзүүлэлт, онцлогуудын талаар дэлгэрэнгүй мэдээллүүд хараахан гараагүй байна. Гэхдээ тодорхой байгаа нэг зүйл нь Walkman смартфон нь Android үйлдлийн системтэй байх юм. Уг смартфон нь Sony Ericsson компаний 2011 он гарснаас хойш үйлдвэрлэж буй анхны гар утасны загвар ажээ.

Б.Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж