Сонгуулийн хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ.  УИХ-ын дарга болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрээр бол  ирэх хаврын чуулганаар хэлэлцэх  нэн тэргүүний асуудалд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг оруулжээ. Одоогоор энэхүү хуулийн төсөл дээр хоёр намын бүлэг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэсэн зарчмын байр суурин дээр нэгдсэн ч, намын нэрээр санал авах уу, нэр дэвшигчийн нэрээр саналыг дугуйлах уу гэдэг дээр эсрэг тэсрэг байр суурь баримталж буй юм. Тухайлбал, МАН-ын бүлэг нэр дэвшигчийн нэрээр саналыг авах ёстой гэж үзэж байгаа бол Ардчилсан намын бүлэг намын нэрээр саналыг дугуйлах ёстой хэмээн үзэж буй билээ. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд УИХ-ын намрын чуулган завсарлаад байгаа энэхүү хугацаанд саналаа нэгтгэж, УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд ямар нэг асуудалгүй болгосон байх үүрэг хүлээжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж