Инженерийн шугам, сүлжээний 365 ажил хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Инженерийн шугам, сүлжээний 365 ажил хийгдэнэ

Нийслэлийн шуурхай зөвлөгөөн өчигдөр хуралдаж  зөвлөгөөнийг  Улаанбаатар хотын захирагчийн нэгдүгээр орлогч  Б.Баатарцогт даргалан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил болон хийх ажлын төлөвлөгөөг нийслэлийн удирдлагууд танилцууллаа.  Энэ хурлаар зам, гудамж талбайн цас цэвэрлэсэн ажлын тайлан, Авто тээврийн татвар болон инженерийн шугам сүлжээний ажлын явцыг танилцуулсан юм. Мөн нийслэлд шинээр барих автобусны буудлын талаар хотын ерөнхий менежер мэдээлэл өгөв.

Хурлын үеэр энэ сарын 18-20-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж   талбайн цас, мөс  цэвэрлэх ажилд 1657 аж ахуй нэгжийн 9700 иргэд  оролцжээ.  “Бусад байгууллага аж ахуй нэгж энэ ажлыг идэвхтэй зохион байгуулж  гүйцэтгэхийг дүүргийн дарга нарт хотын ерөнхий менежер Ч.Бат санууллаа.  Мөн тэрээр хэлэхдээ “Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 15 хувь нь явганаар бэртэж гэмтсэн байдаг байна. Нийслэлийн иргэдийн хурлын 63 тоот журам байдаг. Уг журамд тухайн  байгууллага үүд довжоо, орчныхоо халтиргаа гулгааг цэвэрлээгүйн улмаас иргэн бэртэж гэмтвэл хохирлыг тус байгууллага барагдуулна гэж заасан байдаг. Энэ журмыг дагаж мөрдүүлэх үүднээс албан байгууллага аж ахуй нэгжийн үүдэнд тус журмыг хадсан байгаа. Тиймээс аж ахуй нэгж идэвхитэй оролцох байх гэдгийг онцоллоо. Ирэх дөрөвдүгээр сард инженер шугам сүлжээний ажлыг эхлүүлэхээр болсон. Тиймээс  инженерийн шугам, сүлжээний зураг төслийн 365 ажлыг хийж гүйцэтгэх зураг төсөл, төлөвлөгөөг батлуулсан. Ирэх сарын нэгнээс тендерийн ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тендерийг тухай бүрт нь олон нийтэд зарлана гэдгээ Хотын ерөнхий менежер мэдэгдлээ. Мөн тэрээр хэлэхдээ энэ жилийн зам засварын ажилд  нийт 67 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнээс улсын төсвөөс 1,8 сая төгрөг,  нийслэлийн төсвөөс  7,6 сая төгрөг,  нийслэлийн замын сангийн 9,4 сая төгрөг  тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Замын сангаас төвлөрүүлэх 9,4 тэрбум төгрөгийг цагт нь хурааж дуусгахгүй бол энэ жилийн инженер шугам, сүлжээний ажил удааширхад нөлөөлнө. Тиймээс ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэхийг  холбогдох нэгжүүдэд нь үүрэг болгосон.Хүн ам, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж нийслэлийн зургаан дүүрэгт долоон усан бассейныг энэ жил бариулахаар болжээ. “Усан бассейнд багшлах боловсон хүчин дутагдаж байгаа. Тиймээс сургагч багш нарыг бэлтгэх сургалт явуулах гэж байгаа” гэж  нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд хэлэв. Мөн энэ жил  III IV хороолол, Улиастай, Шар хад, Батоникийн эцэс гэх мэт 10 автобусны буудлын эцэсийг шинээр тохижуулан барихаар төлөвлөжээ.Автобусны буудалд автобус чөлөөтэй эргэх талбай, зорчигчдыг буулгаж суулгах талбай, мэдээллийн самбар, буудлын саравч, сандал, хогийн сав,  зэргийг байрлуулна. Түүнчлэн автобусны  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, диспетчерийн байр, цайны газар, бие засах газар зэргийг иж бүрнээр тохижуулан энэ онд хийж гүйцэтгэхээр 800 сая төгрөг төлөвлөсөн байна. Нэг буудалд ойролцоогоор 80 сая  төгрөг зарцуулах юм байна. Эдгээр ажлуудыг болон ирэх 14 хоногт хийх ажлын төлөвлөгөөг шуурхай зөвлөгөөнөөр танилцууллаа.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж