Ногоон нам хэвлэлийн хурал зарлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Ногоон нам хэвлэлийн хурал зарлаагүй гэв

Өнөөдөр хэвлэлийн хүрээлэнд 11 цагаас Ногоон нам хэвлэлийн хурал хийнэ гэж байсан. Харин тодорхойгүй шалтгааны улмаас хурал зарласан хүмүүс ирээгүй. Ямар шалтгааны улмаас хэвлэлийн хурлаа цуцалсан талаар УИХ-ын гишүүн Д.Энхбатаас асуухад, манай намаас хэвлэлийн хурал зарлаагүй гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбатын хэлж байгаагаар н.Чинзориг нь хуурамч албан бичиг үйлдсэн болохоор Ногоон намын дарга Д.Энхбат асуудлыг шийдүүлэхээр хуулийн байгууллагад хандсан хэвээр байгаа аж. Сүүлийн үед хийсэн судалгаагаар Ногоон нам, Иргэний зориг намын нэгдлийг Ногоон намын гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжээд байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж