Оросын анхны гар утас худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Оросын анхны гар утас худалдаанд гарна

Оросуудын бүтээсэн анхны гар утас худалдаанд гарах тухай оросын Финам FМ радио мэдээллээ. iPhone 4G загварын энэ гар утас нь зүг чиг заах навигацийн хоёр системтэй байх юм. Гэхдээ гар утасны загвар болон нарийвчилсан мэдээлэл одоогоор байхгүй байна.

Харин Mobile research group-ын шинжээч Эльдар Муртазин Финам FM радиод энэ мэдээллийг үгүйсгэн оросууд гар утас огт бүтээгээгүй. Евтушенковоос энэ талаар асуух хэрэгтэй. Учир нь тэрбээр Евтушенков В.Путинтэй уулзах үедээ Мартын 8 баярын үеэр гар утас худалдаанд гарна хэмээн хэлсэн гэжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж