Энэ сард театрт долоон тоглолттой

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Энэ сард театрт долоон тоглолттой

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ сарын үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Сонгодог урлагт дуртай үзэгчдийг амралтын өдөр бүрийн бямба гаригт дуурь, ням гаригт дэлхийн болон Монголынхоо сонгодог бүжгээр бэлэг барьдаг тус театрт энэ сард нийт долоон тоглолт хийх юм. Мөн тэд энэ сарын 5, 6-нд Дархан-Уул аймагт очиж Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Э.Чойдог “Чойжид дагина” балет, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет болон гала тоглолтоо үзэгчдэд хүргэх юм.

Гуравдугаар сарын үзвэр:
5-нд Ж.Бизе “Кармен” дуурь
12-нд Ж.Верди “Риголетто” дуурь
13-нд П.И.Чайковский “Франческа Да Римини” балет, З.Хангал “Эрдэнэсийн охид” балет
19-нд Б.Шарав “Чингис хаан” дуурь
20-нд П.И.Чайковский “Нойрссон гүнж” балет
26-нд Ж.Бизе “Кармен” дуурь
27-нд П.И.Чайковский “Хунт нуур” балет

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж