Цахилгаанаар ажиллах такси Бээжинд үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Цахилгаанаар ажиллах такси Бээжинд үйлчилж эхэллээ

Цахилгаанаар ажиллах 50 такси урд хөршийн нийслэл Бээжин хотод үйлчилж эхэллээ. Эдгээр машин нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй юм. Нэг цахилгаан такси жилд 30 мянган юанийн түлш хэмнэх бөгөөд нэг удаа цэнэглэсний дараа 140 км замыг туулна.

Бээжингийн удирдлагууд 2012 оноос өмнө таван мянган цахилгаан такси болон автобусны үйлчилгээг төлөвлөж байгаа бөгөөд 2015 он гэхэд 500 мянган хүрээлэн буй орчинд ээлтэй автомашин нийслэл хотод байхаар тооцож байгаа аж.

Ташрамд таксийг цэнэглэх 25 станцыг Яньцин дүүрэгт барьсан байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж