Сараагийн шавь “New Star”-тай хамтрана

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Сараагийн шавь “New Star”-тай хамтрана

“Оддын эрэлд-2” шоуны ялагч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаанд амжилттай оролцож байсан, поп хатагтай Б.Сарантуяагийн гарын шавь залуу дуучин Л.Насанбуян “New star” студийн дэргэдэх дуучин болжээ. Соёл урлагийн их сургуулийг төгссөн Филармонийн мэргэжлийн дуучин Л.Насанбуянгийн  уран бүтээлийн продюсераар “New star” студийн захирал, продюсер Энхмандах ажиллаж байгаа аж. Дуучин маань урын санд байгаа найман дуун дээр тус студийн продюсер С.Гантөр болон бусад уран бүтээлчидтэй хамтран шинээр таван дуу хийлгэн анхны бие даасан цомгоо гаргахаар бичлэгийн ажилдаа оржээ. Тус студиэс өмнө нь бэлтгэн гаргаж байсан дуучин ВХ-ээс дуучин Л.Насанбуян нь мэргэжлийн уран бүтээлч гэдгээрээ ялгаатай юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж