“Academy Awards” наадамд 34 кино нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Academy Awards” наадамд 34 кино нэр дэвшжээ

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи болон НЗДТГ, НСУГ-тай хамтран “Academy Awards-2011” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Тус наадамд одоогоор нийт 34 кино нэр дэвшиж байгаа бөгөөд 19 номинациар шилдгүүдээ тодруулах юм. Тус наадамд 2009, 2010 онд гарсан бүхий л кинонууд өрсөлдөж байна. Маргааш буюу энэ сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Academy Awards-2011” улаан хивсний ёслолоор эхлэх аж. “Academy Awards” наадмын ёслолын ажиллагааг ҮДБЭЧ-ын дэд захирал,найруулагч, соёлын тэргүүний ажилтан Н.Болд найруулж байгаа бөгөөд улаан хивсний ёслол болон шагнал гардуулах ёслол мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулалттай болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амалж байна. “Academy Awards-2011” наадамд нэр дэвшиж буй 34 кино дараах 19 номинациар шилдгүүдээ тодруулах юм. Одоогоор “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа”, “Дэв”, “Ми15”, “650”, “Үл таних эмэгтэй”, “Цагдаагийн тангараг” зэрэг 34 кино нэр дэвшиж байна.

Номинаци
Шилдэг кино Best Picture
Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
Шилдэг туслах эрэгтэй дүрSupporting role actor
Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
Шилдэг эмэгтэй туслах дүр Supporting role actress
Шилдэг найруулагч Directing
Шилдэг зураглаач Cinema tography
Шилдэг зураач Art direction
Шилдэг хөгжим Music original score
Шилдэг дуу Music original song
Шилдэг монтаж
Шилдэг дууны найруулагч Sound editing
Шилдэг зохиол Writing screenplay
Шилдэг дүрсний эффект Visual effects
Шилдэг нүүр будалт Make-Up
Шилдэг баримтат кино Documentary (feature)
Шилдэг дебют Debut film
Шилдэг хөрөнгө оруулагч Best investor
Үзэгчдийн таашаал хүлээсэн шилдэг кино

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж