
2010 онд сар бүр зохион байгуулагдсан “Иргэдтэй уулзах өдөр”-өөр сумын Засаг даргын Тамгын газар, багийн ажлын албад, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд нийт давхардсан тоогоор 8768 иргэнд үйлчилгээ үзүүлж, 2042 иргэний санал хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, мэдээ мэдээллээр хангажээ.
Тус сумын Засаг даргын шийдвэрээр “Битүүмжилсэн хайрцгаар санал хүсэлт авах” журмыг батлан гаргаж сумын Засаг даргын Тамгын газар, багийн ажлын албад мөрдөж ажиллаж байна. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас багуудын ажиллах нөхцөл, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх, Хэрлэн сумын 10 багт 6 нийгмийн ажилтан байгаа бөгөөд 2011 онд 3, 7 дугаар багийг тус тус нийгмийн ажилтантай болгохоор шийдвэрлэжээ.