“Хүний эрхийн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Хүний эрхийн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг болов

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа цагдан хорих байранд хоригдож байгаа сэжигтэн, яллагдагчийн эрхийн өнөөгийн байдал, хоригдож байгаа орчин стандартад нийцэж байгаа эсэх, хоригдогсдын зан үйл өөрчлөх үйл ажиллагааг цагдан хорих байрнаас эхлэх боломжийн талаар судлах, Дорнод аймгийн цагдан хорих байрны орчинг сайжруулах боломжийн талаар санал солилцох, цаашид анхаарах гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, зөвлөмж гаргах зорилгоор хоёрдугаар сарын 28-ны өдөр “Хүний эрхийн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Мөнгөнцэцэг, Шүүх, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид, Монголын чөлөөт нийгмийн ажилтны төвийн тэргүүн Г.Баярмаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Цагаан болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж