АНУ дайралт хийж магадгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

АНУ дайралт хийж магадгүйг анхааруулав

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Ливийн удирдагч Муамар Каддафийг зэмлэн буруутгахгүй гэж мэдэгдээд харин ч газрын тосны асуудлаас болж, АНУ энэ улсын эсрэг цэргийн дайралт хийж магадгүй байгааг анхааруулжээ.

“Бүгдээрээ л Кадафийг алуурчин хэмээн буруутгаж байна. Чавес юу хэлэх бол гэж асууцгааж байгаа байх. Би лав л түүнийг алуурчин гэж хэлэхгүй. Тийм хэмжээнд түүнийг буруутгах ёсгүй. Олон жилийн туршид найзалж байсны хувьд эцэст нь түүнийг буруутгаж эхэлбэл хулчгар амьтны шинж тэмдэг. Би тийм хулчгар амьтан биш” гэж Каракас хотод болсон оюутны цуглааны үеэр мэдэгдсэн байна.

Чавес “АНУ Ливийн эсрэг дайралт хийхэд бэлэн болоод байгаа тухай хэлсэн. Тэгээд европийн бараг бүх орнууд Ливийг буруутгаж байгаа. Юу хүсээд байгаа юм бэ? Ердөө л Ливийн газрын тосыг хүсээд байгаа юм” гэж ярьсан байна.

Чавес Ливийн эсрэг цэргийн дайралт хийх нь “сүйрэл” авчрана гэж анхааруулаад Хиллари Клинтоны хэлсэн үгийг “туйлын хариуцлагагүй”  болсон гэж дүгнэжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч 2002 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүний эсрэг төрийн эргэлт гарч, хоёр хоног ерөнхийлөгчийн албан тушаалаас холдуулан зэвсэг бариагүй энгийн жирийн иргэдийн амь насыг  хөнөөсөн гэсэн худлаа ял тулган “буруутгаж” байсныг дурсан ярисан байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж