![](https://news.mn/wp-content/archive2/world/photo/2011/3/c6b0a74f59aaad59/5f7d7a732e4fdf4cbig.jpg)
Даваа гаригт Ливи улсын эрэг рүү АНУ-ын агаарын болон далайн цэргийн хүчин ойртон явж байна гэж мэдээлсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Гейтсийн мэдээлснээр АНУ Ливийн эрэг рүү дайралтын хоёр усан онгоц илгээж байна гээд Ливийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, шаардлага гарвал иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулна гэжээ.
Мөн түүнчлэн АНУ-ын Жанжин штабын зөвлөлийн дарга, адмирал Майк Муллен Ливийн эсрэг өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа боловч одоохондоо тодорхой шийдвэр гаргаагүй байна гэжээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг