
Сүхбаатар дүүргийн иргэн М.Батмөнх энэ сарын 6-ны өдөр Ерөнхий прокурорын газрын үүдэнд өлсгөлөн зарлана гэв. Учир нь 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдын эмчилгээний зардлыг өгөхгүй, зармыг нь эрүүгийн хэрэгт татаж байгаа нь хуульд нийцэхгүй эгэж үзэж буйтай холбоотой аж. Тиймээс төрийн цагдаагийн энэхүү асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг шаардаж ийм алхам хийж байгаа гэнэ. гэжээ. Хэрвээ хуурай өлсгөлөн зарлаад үр дүнд хүрэхгүй бол зулын гол болоход бэлэн гэдгээ хэлж байна.
С.Отгон