Медведевын оргил 4204 метр

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Медведевын оргил 4204 метр

Гуравдугаар сарын 2-нд Дмитрий Медведев Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гурван жил өнгөрлөө.

Хоёрдугаар сарын 17-нд Киргизийн парламент улс орныхоо хойд хэсгийн нэгэн уулын оргилыг (4446 м) Владимир Путины нэрээр нэрлэсэн байна. Оросын ерөнхий сайдын өнөр нь 170 см бөгөөд түүний см бүрт тэр уулынх нь 26,2 метрийн өндөр ноогдож байна. Үүнийг өндөр тушаалын коэффицент гээд нэрлэв. Оросын захирагч нарт тухайн үедээ өөрийн оргилууд байлаа. Владимир Ленины оргил Тажикистан, Киргизийн хил дээр байдаг ба (өндөр нь  7134 м), Иосиф Сталины оргил (Тажикистан, 7495 м, одоо Исмаил Саманийн нэрээр), Никита Хрущевынх (Тажикистан, 6843 м, бөгөөд Хрущевын оргил нь Хувьсгалын оргилуудын нэг нь). I Петр хааны нэрээр Памирийн бүхэл бүтэн нуруу нэрлэсний дээд цэг нь 6785 м. Ленины өндөр 164 см гэвэл өндөр тушаалын коэффицент нь 43,5, Сталиных (162 см) — 46,3, Хрущевынх (166 см) — 41,2, Петр хааных (204 см) — 33,3. Энэ үзүүлэлтээр Путин ссүлийн байранд Петраас 1,3 дахин хоцорч байна. Коэффициентын лидер Сталинаас —1,8 дахин бага. Захирагч нарыг дарааллаар нь жагсаавал өндөр тушаалын коэффицентын оргил үе нь Сталины нэр ууланд өгөгдсөн 1932 он байв. Тэр цагаас хойш үзүүлэлт доошилсоор иржээ. Наян жилийн дотор уналт нь  20,1 метрээр жилдээ 0,25 м-ийн хэмжээгээр сууж байна.

Хэрэв 2012 онд Медведев ерөнхийлөгчийн тушаалаас буулаа гэж үзээд түүнд ямар нэгэн уулын оргилыг өгвөл түүний өндөр нь 4204 м байх ёстой аж.
Өнөөдөр Медведевын албаны 7 хувь нь, Холбооны монополийн эсрэг албаны тэргүүн Игорь Артемьевын үнэлгээгээр авлигатай холбоотой.

Twitter-ийн  бичил блогийн  үйлчилгээн дэх ерөнхийлөгч Дмитрий Медведевын блогийн тогтмол захиалагчдын тоо 200 мянган хүнээр өсчээ.Энэ жилийн зургадугаар сард түүний блог нэг нас хүрнэ.

Эх сурвалж: EU-Russia talks highlight divisions on energy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж