“Apple”-ийн эзэн буддист

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Apple”-ийн эзэн буддист

АНУ-ын бизнесмэн, "Apple" компанийг үндэслэгч, 6.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Стивен Пол Жобс 1955 оны энэ өдөр Сан Францискод мэндэлжээ. Тэрбээр "Пиксар", "Уолт Дисней" кино компанийн нэлээд хувийг эзэмшдэг байна.

Стивен Жобс 1970 оноос Стив Возниак, Майк Марккулатай хамтран цахим төхөөрөмж бүтээх ажилдаа оржээ. Зохион бүтээгчдийн анхны бүтээл болох "Apple-1″ компьютер нь олон чадвартай байж чадаагүй аж. Иймээс тэд хэсэг хугацаанд завсарлажээ. 1985 оноос эхлэн “Apple-2" компьютерийг бүтээх ажилдаа орсон байна. Уг компьютерийн шинэлэг зүйл нь хулгана байсан аж. Энэ нь дэлгэц дээр чөлөөтэй ажиллах боломж олгосноороо бусдаас давуу болгожээ. Үүнээс хойших компьютерт хулгана ашигладаг болсон байна. Харин 2007 онд анхны "iPhone" худалдаанд гарснаар компьютерийг өвөртлөөд явах боломжийг бүрдүүлжээ.

Стивен Жобс 1990 оноос хойш Холливудын алдартай найз Ричард Гирийн саналаар буддын шашин шүтдэг болсон байна. Тэрбээр 2008 онд "Блүүмберг" телевизэд өгсөн ярилцлагадаа "Буддистууд хамаг бүхний сайн сайхны төлөө залбирдаг. XIV Далай лам бол хамгийн энх тайванч хүн" гэжээ.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж