“Өвлийн тэргүүн” шалгаруулах тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Өвлийн тэргүүн” шалгаруулах тэмцээн болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын харьяа Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордны нэрэмжит хөнгөн атлетикийн “Өвлийн тэргүүн” шалгаруулах тэмцээн болох гэж байна. “Өвлийн тэргүүн” шалгаруулах тэмцээн нь олон жил тасалдсаны эцэст дахин сэргэж байгаа бөгөөд хөнгөн атлетикийн өндөр зэрэгтэй болон өсвөрийн тамирчдын спортын ур чадвар, бэлтгэл дасгалжуулалтын төвшинг шалгах томоохон сорил болох юм. Тус тэмцээн энэ сарын 27-ны ням гаригт Спортын шинэ ордонд болох бөгөөд ойрын зайн гүйлт ба харайлтын төрлүүд нь Спортын шинэ ордны дотор талбайд явагдах бол дунд ба холын зайн гүйлт, бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнийг гаднах талбайд зохион байгуулахаар болжээ. Харин өндрийн харайлтын тэмцээн энэ сарын 25-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд болох юм.

Тэмцээнийг 17 хүртэлх насны хөвгүүдийн болон охидын төрөл, мөн 17-гоос дээш буюу насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй төрөлд зохион байгуулна. Нэг төрөлд нэг байгууллагаас гурван тамирчин оролцох боломжтой. Төрөл тус бүрд медалийн эздийг тодруулахаас гадна байгууллагын дүнгээр аварга багийг шалгаруулах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 26-нд 10.00 цагаас БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн 304 тоот өрөөнд болно. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 98119296, 99827727, 99100530 утсаар авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж