
Зүүн бүсийн Дорнод, Хэнтий,Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр гэсэн таван аймгийн тамирчдаас гадна жудо бөхийн клубуудын 250 гаруй тамирчид хоёр өдрийн туршид 23 жингээр өрсөлдөж байгаа аж. Тэмцээн эхлэхийн өмнө тамирчидын жинг шалгахад жиндээ хүрээгүй, тухайн жингээсээ хэдэн зуун граммаар илүү гэх мэт шалтгаанаар хэд хэдэн тамирчин тэмцээнээс харамсалтайгаар хасагдсан байна.
Энэхүү бүсийн тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилээс эхлэн таван жилийн давтамжтайгаар зохиогдохоор болжээ. Мөн энэ жилээс эхлэн жудо бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улсын харцага Ч.Өвгөнхүүгийн нэрэмжит болгохоор тогтжээ.
Тэмцээний нээлтэнд Баруун-Урт сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Амарбаясгалан, Монгол Улсын харцага,Монгол улсын гавьяат багш Ч.Өвгөнхүү, уригдан ирсэн баг дасгалжуулагч нар оролцлоо. Аймгийн тамгын газраас дээрх ирсэн зочдыг хүндэтгэн хүндэтгэлийн хүлээн авалтыг Аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөндөө 26-ны үдэш зохион байгуулах гэнэ.
Сонирхуулахад зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг хамгийн олон буюу 80 гаруй тамирчдын бүрэлдэхүүнтэй иржээ.