Футзалын улсын аваргууд 26-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Футзалын улсын аваргууд 26-нд тодорно

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй футзалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа ороод байна. U-13, U-15, U-17 гэсэн гурван насны ангилалд зохиогдож буй тус тэмцээний 13 хүртэлх болон 15-аас доош насныхны ангилалд медалийн төлөө өрсөлдөх багууд тодорсон бол U-17 ангиллын тоглолтууд өдгөө үргэлжилж байна. Тэмцээний медалийн төлөөх тоглолтууд энэ сарын 26-нд УБДС-ийн зааланд болох бөгөөд U-13 ангилалд хүрэл медалийн төлөө “Багануур” болон “Саммит ДМЮ” багууд тоглох бол энэ насанд аваргын төлөө УБДС-ийн баг “Арвис” багтай өрсөлдөх юм. Харин U-15 ангилалд хүрэл медалийн төлөөх тоглолт “Хангарьд”, “Сод титэм” багийн хооронд өрнөх бол аваргын төлөө “Хараацай”, “Хоромхон” багууд тоглохоор болоод байна. Медалийн төлөөх тоглолтууд 26-ны өглөө 09.00 цагаас “Багануур”, “Саммит ДМЮ” багуудын тоглолтоор эхлэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж