
Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачлан энэ сарын 3-ны өдөр буюу маргааш хөлбөмбөгийн спортоор дагнан хэвлэл, мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчидтэй нэг өдрийн ажил хэргийн уулзалт, сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтын үеэр МХБХ-ны үйл ажиллагаа, цаашдын зорилт, спортын сэтгүүл зүйн асуудлууд, хөлбөмбөгийн спортын мэргэжлийн хэллэг, сэтгүүлч хүн зайлшгүй мэдэж байх шаардлагатай тоглолтын дүрмийн заалтууд гээд олон чухал сэдвээр ярилцаж, сургалт явуулах ажээ. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99183209, 11345964 тоот утсаар авна уу.
Сургалтын хөтөлбөр:
Цаг | Сэдэв | Хэн заах |
2011 оны
3 дугаар сарын 3-ны пүрэв гариг |
09.30-10.00 | Нээлтийн
ажиллагаа МХБХ-ны
Үйл ажиллагаа, хойшид тавих | Ерөнхий
нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар |
10.00-11.30 | Спортын
тайлбарлагчийн ур чадвар, Спортын бичвэрийн хэл найруулага | С.Ганцэцэг /Ph.D/ (МУБИС) |
11.30-11.50 | Цай |
11.50-13.00 | Спортын
мэдээ, спортын сурвалжлага |
13.00-14.00 | Өдрийн хоол |
14.00-15.30 | Спортын
өгүүлэл, Сэтгүүлчийн ёс зүй | С.Ганцэцэг /Ph.D/ (МУБИС) |
15.40-17.00 | Хөлбөмбөгийн
хэллэг, шүүлт түүнийг тайлбарлахад дүрмийн мэдлэг шаардагдах нь | Л.Доржжав (МХБХ) |
17.00-18.00 | Харилцан
ярилцлага Хаалт | МХБХ-ны удирдлагууд |