З.Түмэнжаргал оддыг чуулуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

З.Түмэнжаргал оддыг чуулуулна

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын шүлгийн дууны “Ижийгээ баярлуулж яваарай” хүндэтгэлийн тоглолт ирэх баасан гаригийн 19.00 цагт  “UB Palace”-ийн концертын их танхимд болно. Тэрбээр рок, поп, зохиолын дууны оддыг нэгэн тайзнаа хуран чуулуулж байна. Түүний  тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Ц.Түвшинтөгс, Вандан, Дуламсүрэн, Ц.Чулуунцэцэг, Ц.Баттөр, соёлын тэргүүний ажилтан дуучин Ө.Уянга, Л.Батцэнгэл, Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан, Л.Банзрагч, А.Эрдэнэжаргал, А.Түмэн-Өлзий зэрэг зохиолын дууны мастеруудаас гадна рок попын акулууд болох зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, Б.Дашдондог соёлын тэргүүний ажилтан Н.Гантулга, Х.Энхтайван, С.Баттулга, Л. Тайванбат, “Камертон” хамтлагийн Ганаа, Д.Отгонжаргал, Буянаа болон “Харанга”, “Өргөө”, “Классик дуэт”, “Voice” зэрэг Монголын шилдэг хамтлаг дуучид энэ л тайзнаас ая дуугаараа мэндчилэх нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж