
2011 оны “Grand Masters” жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. М-1 ангиллын 100 кг-ын жинд спортын мастер Б.Энхтөр хүрэл, И.Батбаяр мөнгө, М-2 ангиллын -100 кг-д Д.Бат-Амгалан хүрэл, 81 кг-д Д.Батдорж хүрэл, н.Оргодол мөнгө, 73 кг-д н.Чинбат мөнгө, М-3 ангиллын 90 кг-д Л.Ганбат хүрэл, -100 кг-д Ц.Төмөрбаатар хүрэл, М-6 ангиллын 90 кг-д С.Доржваанчиг хүрэл, М-3 ангиллын +100 кг-д Д.Ганбат алтан медаль тус тус хүртэж багийн дүнгээр 30 гаруй байгууллагаас 3-р байранд шалгарсан юм. Мөн катагийн УАШТ-д Б.Очир хүрэл медалийн болзол хангаж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа.
Б.Батчимэг