Арвайхээр “Цэвэр хот”-оор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Арвайхээр “Цэвэр хот”-оор шалгарлаа

Монголын Хотуудын холбоо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотоос хот нь суралцъя” уриан дор зохион байгуулсан “Монголын хотуудын бүтээн байгуулалт, туршлага, ололт, амжилт” сэдэвт сургалт семинарт Арвайхээр сумын ИТХурлын дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг дарга бөгөөд хотын Захирагч Т.Гончигдорж, Тамгын газрын дарга В.Шоовдор, хотын Захирагчийн албаны менежер Б.Ганбат нар оролцоод ирлээ.

Энэ үеэр дөрвөн жилд нэг удаа шалгаруулдаг хотуудын ажлын үзүүлэлт, үр дүнгийн болзолд  Арвайхээр хот “Цэвэр хот”-оор шалгарч, өргөмжлөл гардан авсан юм. Сургалт семинарт оролцогчдод Арвайхээр хотын танилцуулга, Цэвэр хот болох зорилтын хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, ололт, амжилтын талаархи илтгэлийг сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Гончигдорж тавьж өндөр үнэлгээ авлаа.

Уг сургалтанд хотуудын ИТХурлын дарга, Засаг дарга бөгөөд хотын Захирагч, Тамгын газрын дарга, хотын Захирагчийн албаны дарга, менежерүүдээс бүрдсэн 94 хүн оролцсон байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж